Вьетнам улсын Ханой хотод бадминтоны олон улсын тэмцээн эхэллээ. Нийт 18 орны 292 бадминтончид тус тэмцээнийг зорин ирээд байна. 6 өдрийн турш үргэлжлэх уг тэмцээнд Азийн бадминтоны өнгийг тодорхойлогч 8 орон ирээд байгаа юм. Үүнд БНХАУ, Тайвань, Индонези, Малайз, БНСУ, Япон, Тайланд, Энэтхэг гэсэн улсууд орно.
Тэмцээнд дэлхийн чансааны 42-т эрэмбэлэгдэж буй наран улсын тамирчин Момота Кэнто болон Вьетнамын урдаа барьдаг тамирчин болох Нгүен Тиэн Мин, Тайваний чансаа нэг ракет Юү Шиэн нар хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Харин эмэгтэй тамирчдаас Рамадини Ханна, Аяүстинэ Динар Дяах Чен Сү Юү нарын дэлхийн чансаанд эхний 50-т бичигддэг бадминтончид хуран цуглараад байгаа юм.
Олон Улсын тодотголтой уг тэмцээний шагналын сан 25000 ам.доллар бөгөөд 6 өдөр үргэлжлэх тэмцээн нь он гарсаар зохиогдож буй томоохон тэмцээнүүдийн нэг билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |