Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдаж, сэргээш илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг хоёр жилээр хаслаа. Допингийн эсрэг үндэсний төв 2017 оны 12-р сард болсон барилдааны үеэр нэр бүхий 31 бөхөөс допингийн шинжилгээ авч, БНСУ дахь итгэмжлэгдсэн лаборторид шинжлүүлсэн байна.
Уг шинжилгээгээр хориотой төрлийн бодис илэрсэн улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарт “Үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бусад үед допингийн шинжилгээ хийлгэх, допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох журам”-ын 4.1-д заасны дагуу Улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийтгэл оногдууллаа.
Б.Учрал
Уншиж байна |