Гардан тулааны айкидогийн хар бүс 7 дантай тулааны урлагийн мастер, нэрт жүжигчин, продьюсер Стивен Сигал хүчингийн хэрэгт нэр холбогдлоо. Рэжина Симонс болон Фавиола Дадис хэмээх хоёр бүсгүй уг хэргийн талаар өмгөөлөгч Лиза Блүүмийн хамтаар хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Уг хэргийг Лос Анжелес хотын цагдаагийн газар шалгаж байгаа талаар өмгөөлөгч Блүүм мөн мэдэгдэв.
Уг хэрэг 1994 онд болсон бөгөөд “үхэгсдийн нутагт” нэртэй кинон дээр ажиллаж байх үеэр уг үйл явдал болсон аж. Сигал бүсгүйг гэртээ болох үдэшлэгт урьсан бөгөөд очих үед нь өөр зочид байгаагүй аж. Улмаар Сигал түүнийг унтлагын өрөөндөө оруулаад үнсэж эхэлсэн байна. Мөн энэ үеэрээ хувсыг нь нүцгэлж, хүсээгүй байхад нь бэлгийн харилцаанд орсон гэж мэдүүлжээ. Мөн бүсгүй “Би маш их цочирдож, эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байсан. Сигал надаас хоёр дахин том биетэй, бас хамаагүй ах хүн шүү дээ. Би үнэхээр хүсээгүй байсан” гэж хэлэв. Мөн уг хэргийн дараа Сигал түүнд мөнгө өгөхийг санал болгосон аж. Харин бүсгүй түүнээс авалгүй гүйж гараад, дахиж уулзаагүй гэнэ.
Харин нөгөө нэг хохирогч болох Дадис нь 2002 онд Чингис Хаан нэртэй киноны дүрийн шалгаруулалтад орохоор ирсэн аж. Тухайн үед Дадис нь 17 настай байжээ. Хоёр ч шатны шалгаруулалтын дараа Сигал түүнийг W зочид буудлын өрөөнд хувийн шалгаруулалтад дуудсан гэнэ. Мөн дуудах үеэрээ гадуур хувцасныхаа дотуур бикини өмсөж ирэхийг хүсжээ. Улмаар очих үед нь Сигал болон түүний бие хамгаалагч хоёроос өөр хүн байгаагүйд бүсгүй их гайхсан аж. Мөн бикинитэйгээ модель алхаагаар алхахыг Сигал хүссэн талаар бүсгүй ам нээгээд байгаа юм. Жүжигчин бүсгүй Сигалд энэ нь түүнд таалагдахгүй байгаа талаар хэлэхэд Сигал үл харгалзан түүний хөхний толгойг оролдож эхэлсэн байна. Үүнээс гадна бэлэг эрхтнийг нь илж таалж эхэлсэн гэж бүсгүй сэтгүүлч нарт хэлсэн юм.
Харин уг хэргийн талаар Сигал “үнэхээр эмгэнэлтэй санагдаж байна. Би ч ганцаараа ийм байдалд ороогүй байх. Дэлхий дээр үй түмэн хүн яг надтай адилхан байдалд ордог биз. Гэхдээ эдгээр хүмүүсийн олонхи нь гэмгүй байдаг. Ийм адил төстэй хэргүүдийн 40 хувь нь хуурамч байдаг” хэмээжээ.
Б.Энх-Амгалан