Талбайн теннисийн Индиан Уэллс тэмцээн өндөрлөж, Японы тамирчин Наоми Осака ОХУ-ын тамирчин Дариа Касаткинаг 6-3, 6-2 харьцаатай буулган авч замналдаа анх удаагаа томоохон тэмцээнд түрүүлэв. Өдгөө 20 настай Япон бүсгүй уг түрүүг авснаар 2008 онд Ана Иванович түрүүлснээс хойш хамгийн залуу түрүү хүртсэн бүсгүй боллоо. Мөн чансаанд бичигдээгүй тамирчин түрүүлсэн анхны тохиолдлоос гадна, сүүлийн 13 жилийн хугацаанд 7 тоглолтод бүгдэд нь хожсон анхны тохиолдол бүртгэгдсэн юм. Гадны эх сурвалжууд дээр 70 минут үргэлжилсэн уг тоглолтыг теннисийн ертөнцийн ирээдүйн аваргуудын буюу дараагийн үеийн тулаан гэж нэрлэж байна.
Осака нь шигшээ тоглолтод хүрэхийн тулд Мариа Шарапова, Агнесцка Радванска, Каролина Плискова, Симона Халеп нарын шилдгүүдийг буулган авсан. Улмаар 1.3 сая ам.долларыг өөрийн болгосон нь замналдаа олж байсан нийт орлогыг нь хоёр нугалсан мөнгөн дүн юм. Мөн тэрбээр WTA-ын дэлхийн чансаанд 44-р байрнаас 22-р байр руу өсч бичигдэх төлөвтэй байна.
Харин түүний өрсөлдөгч Касаткина нь Вэнус Уиллиамс, Слоан Стэфэнс, Каролин Возниацки, Анжелик Кербер нарын шилдгүүдийг буулган авсан юм. Улмаар дэлхийн чансааны 19-р байрнаас 11-р байр руу дэвшин бичигдэх төлөвтэй байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |