Мэргэжлийн кокбоксын шилдгийн шилдгийг шалгаруулах “Шинобу файт 2018” тулаан 60 кг-ын жинд анх удаагаа зохион байгуулагдана. Уг тэмцээнд шилдэг 18 тамирчин хурд хүчээ сорьж аваргаа тодруулах бөгөөд аварга авсан тулаанчийг 10 сая төгрөгөөр урамшуулах юм.
Уг тулаан нь маргаашнаас эхлэх бөгөөд эхний 10 тамирчин маргааш тулалдаж үлдсэн тулаанчид 24-нд хүчээ сорих юм. Эдгээр тулаанаас шилдэг 8 тамирчин шалгарах бөгөөд дөрвийг нь хасах халз тулаанууд 4-р сарын 7- нд болох товтой байна. Улмаар 10 саяын төлөө буюу аваргыг шалгаруулах сүүлийн тулаанууд 4 сарыцн 14-нд болно.
Уг тулаануудын эхнийх нь маргааш буюу бямба гаригт 19:00 цагаас Somang Plaza SF клубт болох бөгөөд тасалбар нь 10000 төгрөгөөр борлуулагдах аж.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |