Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
“Белаз” компани Монголын самбо бөхийг дэмжинэ
2018-03-16

 

Монголын самбо бөхийн холбоо Беларусь улсын автомашин үйлдвэрлэгч “Белаз”  компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уг ёслолд Монголын талыг төлөөлж Монголын Самбо Бөхийн Холбоог төлөөлж тус холбооны ерөнхийлөгч, ТЕГ-ын дарга Д.Гэрэл, МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, самбо бөхийн дэлхийн аварга Б.Ариун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс оролцсон бол Беларусийн талыг төлөөлж Худалдаа Аж Үйлдвэрийн тэнхмийн төлөөлөгч Л.Я.Слободский болон дэлхийн аварга Владимир Геннадиевич Япринцев нар байлцсан байна. В.Г.Япринцев нь 1980-аад оны үед дэлхийн дэвжээнд өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч, самбо бөхийн дэлхийн аварга Х.Баттулгатай хүч үзэж явсан тамирчин юм.

 

Энэ онд МСБХ-ны түүхт 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ ойн хүрээнд хийсэн хамгийн том ажил нь уг гэрээ байсныг Д.Гэрэл онцлов. Ийнхүү манай улсаас 37 дэлхийн аварга төрөн гарсан самбо бөхийн холбооны хөгжилд хувь нэмэр оруулахаар “Белаз” компани хамтран ажиллах болжээ.

 

Үүнээс гадна гавьяат дасгалжуулагч Ж.Баярсайханы нэрэмжит залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Белаз” компани ажилласан юм. Тэгвэл цаашид гэрээний хүрээнд Беларусь, Монголын баг тамирчид хамтарсан бэлтгэл хийх, тамирчин солилцох, дасгалжуулагчийн ур чадварыг дээшлүүлэхийг зорин ажиллах юм.

 

Монголын самбо бөхийн тамирчид анх 1937 онд Ираны Тегеран хотноо болсон ДАШТ-д оролцож байсан юм. Уг тэмцээнээс МУГТ Ш.Чанрав алтан медаль хүртэж байсан билээ. Дээр дурьдсанчлан үүнээс хойш нийт 37 дэлхийн аварга самбо бөхийн дэвжээнээс төрөөд байна.

 

Мөн яг энэ цаг мөчид МУ-ын гавьяат дасгалжуулагч Ж.Баярсайхан гавьяатын тэмдгээ гардан авч байгаа баярт үйл явдал тохиож байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин