АНУ-ын гэр ахуйн сүлжээ дэлгүүр болон үл хөрөнгө зуучлал засвар зэрэг үйл ажиллагаа явуулдаг 500 гаруй салбартай LOWE’s корпораци машин уралдааны НАСКАР дахь хөрөнгө оруулалтаа зогсоож НАСКАР-ын 7 удаагийн аварга Жимми Жонсонг дахин ивээн тэтгэх боломжгүй гэдгээ зарлалаа.
Ингэснээр сүүлийн хорин жилийн НАСКАР-ын өнгийг тодорхойлж буй нисгэгч Жонсон болон Хэндрик Моторс компани хоёр аравны хугацаанд анх удаагаа ивээн тэтгэгчгүй болоод буй нь энэ юм. “Жимми бол өөрийнхөө төрөлд хамгийн шилдэг нь байсаар ирсэн, байсаар ч байгаа агуу аварга. Энэ өөрчлөлт бидэнд олон талын боломжийг нээж өгч байж ч болох юм. Тиймээс бид эхний ээлжинд боломжит хамтрагч нартайгаа ярилцах болно. Олны танил тамирчин болон багтай хамтран ажиллах онцгой боломж бүх хүнд нээлттэй болж байна” гэж багийн эзийн Рик Хэндрик мэдэгдлээ.
Харин LOWE’s корпорацийн уг шийдвэр нь цэвэр бизнес байсан гэж мэдэгдэв. Тэд 2001 оноос хойш буюу нисгэгч Жонсонг ч хэн ч биш байхаас нь хамтран ажиллаж байлаа. Тэд сүпер од болно гэгдэж байсан Жэфф Гордонг болон Жимми Жонсонг сонгож байсан аж. Гордон болон Жимми хоёулаа зөв шийдвэр байсан талаар эх сурвалжууд баримт нотолгоо хангалттай ихийг гаргана.
Харин сүүлийн жилүүдэд ивээн тэтгэлэг 20 сая доллар буюу түүнээс ч их хэмжээгээр яригдах болсон юм. 36 уралдаан, бүх оддын хоёр ч арга хэмжээ зэргийн нийт зардал нь ганцхан улирлын 30 сая ам.доллар давах болсон байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |