Хятадын маркетингийн Дэспортс компани Францын лигийн аварга Пари сен Жермэйн клубийн хөрөнгө оруулалтын болон албан ёсны захиран зарцуулах эрхийн БНХАУ-ын Хон Конг дахь бүх зөвшөөрлийг авч, онцгой нөхцөлтэй менежмэнт хийх гэрээ байгууллаа.
Уг гэрээ 2018 оны 1 сараас хойшхи 3 жил хагасын хугацаанд хүчинтэй байх аж. Энэ талаар ПСЖ багийн албанаас мэдээлэв.
“Бид Пари сен Жермейн багтай холбоотой төслийг 6 жилийн өмнөөс эхлүүлсэн. Уг хамтын ажиллагаа нь бидний төлөвлөгөө амжилттай өрнөж буйн баталгаа болж байгаа юм. БНХАУ гэх асар том зах зээлд бид амжилттай ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна. Бид Хятад улсад зах зээлээ тэлэх маш их, маш том амбицтай байгаа. Учир нь энэ бол маш том зах зээл. Дэспортс компанитай хамтарч ажиллах болсон нь маш том зорилгын хамгийн том алхам болж байгаа юм. Бид үүнээсээ илүү олон хөгжөөн дэмжигчтэй болох, илүү олон хөрөнгө оруулагчтай болох зэргээс эхлээд хөлбөмбөг бүх нийтийн спорт болж буй уг улсад маш таатай нөхцөл байдлыг өөрсөддөө үүсгэж чадна” хэмээн багийн ерөнхийлөгч Нассэр Эль- Хэлайфи ярилцлагатаа дурьдлаа.
Уг маркетингийн компани нь БНХАУ-д томоохон байгууллагуудыг төлөөлдөг бөгөөд эдгээрийн дунд ФИФА буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо, Үндэсний Олимпийн Хороо зэрэг томоохон байгууллагууд ч багтдаг аж.
ПСЖ баг нь БНХАУ-д явуулсан судалгаагаар хамгийн олон буюу 1.3 сая хөгжөөн дэмжигчтэй багаар шалгарсан юм. Тиймээс уг ажлын хүрээнд энэ жилийн Хятадын еэвэн сарын баяраар ПСЖ багийн тоглогчид Хятад ханз бүхий бичигтэй өмсгөл өмсөж, бичлэг хийж Хятадын хөгжөөн дэмжигчиддээ хандсан билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |