Тэррэнс Крауфорд болон Жэфф Хорн нарын тулаан хойшлогдохоор боллоо. 4 сарын 14-нд гэж товлогдоод байсан WBO холбооны аваргын бүсний төлөө Крауфорд өөрийн хоёр ч аваргын бүсийг дэнчинд тавих байсан тулаан гэмтэл бэртлээс улбаалж хойшлогдох болов. Тодруулбал уг тулаанд маш их ач холбогдол өгч байсан ангууч хочит Тэррэнс Крауфорд бэлтгэлийн үеэр баруун гараа бэртээжээ.
Уг тулааныг ESPN телевиз шууд дамжуулах эрхийг авсан бөгөөд энэ оны хамгийн хүлээлттэй байгаа тулаануудын нэг юм. Крауфорд өөрийн гэмтлийг төдийлөн ноцтой гэж үзэхгүй байгаа бөгөөд дараагийн нэг сараас нэг сар хагасын хугацаанд тулааны боломжит товыг зарлана гэв. Юутай ч Крауфордыг дахин бэлтгэлдээ орж болно гэсэн эмчийн магадлагаа гарсны дараа товыг дахин зарлах боломжтой юм.
Төлбөрт сувгаар шууд дамжуулах уг тулааныг үзэх урьдчилсан тандалтаар уг тулаан нь Мэнни Пакьяао болон Майк Алварадо нарын тулаантай дүйцэхүйц байгаа бөгөөд энэ жилийн хамгийн оргил тулаан гэж зүй ёсоор нэрлэгджээ. Хэдийгээр Пакмэн болон Алварадо гэсэн тулаан яригдаж байгаа боловч өчигдөр та бүхэнд мэдээлснээр Пакьяао уг тулааныг хийх сонирхолгүй байгаагаас гадна Лукас Маттъястай тулалдахаар лоббидож байгаа. Тиймээс Крауфорд-Хорн гэсэн тулаан маргаан байхгүй болох ёстой, бокс сонирхогчдын цангааг тайлах тулаан юм.
Тэррэнс Крауфорд бол 2017 оны Yahoo Sports-ын хамгийн шилдэг тулаанч болсон тулаанч юм. Харин Жэфф Хорн нь алдарт Мэнни Пакьяаогоос аваргын бүсийг булаасан Австралийн тулаанч билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |