Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Клиппэрс гол хамгаалагчаа алдлаа
2018-03-14

 

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Лос Анжелес Клиппэрс багийн төдийгүй лигийн хамгийн шилдэг хамгаалагч нарын нэг Эвэри Брэдли энэ улиралд дахин тоглох боломжгүй боллоо. Тэрбээр сүүлийн нэг сарын хугацаанд талбайд гараагүй бөгөөд мэс ажилбарт орохоор болжээ.

 

Бостон Сэлтиксээс явж Дэтройт Пистонст ирснийхээ дараахан энэ өвөл солилцоогоор Клиппэрст ирээд байсан Брэдлигийн хувьд хэвлийн булчин болон цавины булчингийн гэмтлийн улмаас тоглохгүй байсан. Тэгвэл өнөөдөр гарсан мэдээллээр яаралтай мэс ажилбарт орох шаардлагатай болсон гэнэ.

 

Ингэснээр одоогийн байдлаар 66 тоглолт хийж 37-29 амжилттайгаар бүсийнхээ 7-р байранд бичигдэж байгаа багийн улирал улам л хүнд болж байна. Хэдийгээр тэд сүүлийн 10 тоглолтоос 7 хожил зулгааж чадсан ч Сан Антонио Спөрс, Юта Жазз, Дэнвер Наггэтс гэсэн багууд тэднээс ганц хожил, хожигдлын зайтай л нэхэж явна. Тэд нэг л бүдрэхэд плэй оффоос ч хасагдах эрсдэл дунд байгаа ийм үед багийн урд шугамны гол хамгаалагчдын нэгээ алдлаа.

 

Эмч нарын мэдээлж буйгаар өдгөө 27 настай Брэдлигийн хувьд уг хагалгаанаас болж нэг сар хагасаас 2 сарын хугацаанд талбайд гарах боломжгүй гэнэ. Мэс ажилбарыг өнөөдөр доктор Биллл Майерс удирдаж явуулсан бөгөөд Филаделфи хотод уг хагалгаа болжээ.

 

Брэдлигийн хувьд энэ улиралд 14.3 оноо, 2.5 самбараас бөмбөг авалт, 2 ашигтай дамжуулалтыг 31.2 минутад дунджилж байлаа.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин