Дэнвер Бронкос багийн хамгаалагч Адам Готсис баривчлагдлаа. Өнгөрсөн долоо хоногт цагдаагийн албадан баривчилгаагаар түүнийг саатуулсан бөгөөд 2013 онд Жеоржиа Тех сургуульд тоглож байх үедээ нэгэн эмэгтэйг хүчиндсэн аж.
Өдгөө 30 настай хохирогч бүсгүйн хэлснээр тухайн үед Готсис эмэгтэйг хүсээгүй байхад нь бэлгийн хавьталд орохыг завдсан гэнэ. Хохирогч бүсгүй энэ оны хоёрдугаар сарын нэгэн хүртэл уг хэрэгт зарга үүсгээгүй бөгөөд чухам яагаад 5 жил хүлээснээ тайлбарласангүй.
Улмаар Готсис Фүлтон Каунтигийн Шериффээс буюу цагдаагийн газраас гарахын тулд эхний ээлжинд 50 000 ам.долларын торгуул төлжээ. Үүний дараахан Дэнвер Бронкос багаас “Манай багийнхан Готсисыг коллежид байхдаа үйлдсэн гэх хүчингийн хэргийг 3 дугаар сарын 7-нд мэдсэн. Одоохондоо уг хэргийн талаар үнэн бодит дүгнэлтийг аваагүй учраас ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй байна. Гэсэн ч бид манай багтай нэр холбогдоод буй уг хэрэгт чухал ач холбогдол өгөн, хууль ёсны дагуу явагдаж буй бүх процедурыг дэмжих болно” гэж мэдэгдлээ.
Готсис нь 2016 онд драфтын хоёрдугаар тойргоор Дэнвер Бронкос багт нэгдэж байсан бөгөөд өнгөрсөн улиралд 16 тоглолтод оролцохдоо 13-т нь гараанд тоглосон юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |