Өнгөрөгч амралтын өдрүүдээр мэргэжлийн боксын тулаанчдын нэг Оскар Валдез Английн боксчин Скотт Күйгтэй тулалдлаа. Уг тулаанд Валдез шүүгчдийн шийдвэрээр ялалт авав. Одоогийн байдлаар 24-0 гэсэн амжилттай яваа Валдез уг тулаануудынхаа 19-ийг нь хүнд цохилтоор дуусгасан юм. Дунд жингийн бүсийг эзэмшигч Валдезийн энэ удаагийн тулаан санасных нь зоргоор амар байсангүй. Түүний өрсөлдөгч Күйг нь 34-2-2 амжилттай яваа билээ. Күйгийн хувьд жин хасаж орж ирж байгаа учраас хүнд цохилтоороо Валдезийг сандаргаж байлаа.
Тиймдээ ч уг тулааны дараа Валдезийн эрүү хугарсан гэсэн оноштойгоор Торранс дахь эмнэлэгт хүргэгджээ. Энэ гэмтлийг эцсийн хонх дуугарахын өмнөхөн авсан талаар гадны эх сурвалжууд мэдээлж байна.
Ассошиэтэд Пресс агентлагийн мэдээлснээр уг тулаанд 116-112 харьцаатай Валдез ялжээ. Гэхдээ уг тулаанд орохын өмнөх өдөр авсан жингийн үзлэгээр Күйг байх ёстой жингээс 2.8 паундын илүүтэй байсан аж. Үүнээс улбаалж Калифорни мужийн хуулийн дагуу уг тулаанаас олсон 100 000 ам.долларынхоо 20 хувийг торгуульд төлөхөөр болжээ. Зөвхөн ингээд зогсохгүй Валдезэд нэмэлт төлбөр ч төлөх ёстой болоод байна.
Ялагдал хүлээсэн Күйг хоёр дахь жингийн ангилалдаа бүс эзэмших боломжоо алджээ. Тэрбээр 2016 оны II сарыг хүртэл WBA холбооны хагас хүнд жингийн аваргын бүсийг эзэмшиж байлаа.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |