Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Пол Кэйсийн ТОМ ялалт
2018-03-12

Өнөөдөр болсон мэргэжлийн гольфийн “Валспар Аварга Шалгаруулах” тэмцээнд Пол Кэйси домогт гольфчин Тайгер Вүүдсийг буулган авлаа. “PGAtour” буюу мэргэжлийн гольфийн хамгийн том тэмцээнд хоёр дахиа түрүүлэх зорилготойгоо мэдэгдэж байсан Кэйси нь домогт тамирчинг буулган авснаа “сайхан амжилт” хэмээн Ройтерс агентлагт ярьжээ.

 

 

Тэрбээр 2009 оны Хьюстоны нээлттэй тэмцээнд түрүүлснээсээ хойш амжилт гаргаагүй байсан хар цувралаа зогсоосныхоо дараа сэтгүүлчдэд “маш удаж ээ” хэмээн ам нээв. Үргэлжлүүлээд “Маш их сэтгэл хөдөлж байна. Тайгертай өрсөлдөж, сайхан гольф тоглосон нэг долоо хоногт үнэхээр сэтгэл ханамж бүрэн дүүрэн байна.  Би зорилгодоо хүрсэн нь энэ долоо хоногийг улам онцгой болгож байна. Би гольфод хайртай. Энэ долоо хоногт сайн тоглож чадлаа. Үүнээс илүү баяртай байна гэж юу байх билээ” хэмээжээ.

 

Тэмцээний дараа Тайгер Вүүдс шууд Кэйси дээр ирэн баяр хүргэсэн байна. Энэ талаар Кэйси “Намайг ялалт байгуулсны дараа Вүүдс ирж баяр хүргэсэн анхны тохиолдол нь байлаа. Нэг л өөр санагддаг юм байна. Үнэхээр онцгой мэдрэмж төрж байна. Үнэндээ өнөөдрийн тоглолт эхлэхээс өмнө би түүнийг л ялна гэж бодож байсан. Харин миний өнөөдрийн тоглолт түүний сэтгэлд хүрсэн болохоор догдолсон байж болох юм” гэж дэлгэрүүлэн ярив.

 

Уг тэмцээний дараа Кэйси өөрийн оргил үеэ өнгөрүүлсэн гольфийн клубын авхайн оршуулах ёслолд оролцох аж. Харин үүнийхээ дараа Техас мужийн Аустинд болох Гольфийн ДАШТ-д оролцоно. Энэ тэмцээн нь энэ жилийн хамгийн томоохон тэмцээнүүдийн эхнийх болох Аугуста Нэшионал тэмцээний өмнөх сорилго болох ёстой талаар сэтгүүлч нар бичиж байна.

 

Б.Энх-Амгалан

 

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин