БНСУ-ын Пёнчан хотноо өвлийн XII паралимпийн наадам үргэлжилж байна. Өнөөдөр /2018.03.09/ манай улсын тамирчин Б.Ганболд өрсөлдөх хуваарьтай.
Пара гүйлтийн цанын тамирчин Б.Ганболд гурван төрөлд уралдах бөгөөд өнөөдөр 20 км-т гүйнэ. Мөн тэрбээр энэ сарын 14-нд 10 км-т, 17-нд 1 км-ын зайд тус тус хурд, хүчээ сорих юм.
Энэхүү олимпод 49 орны 570 тамирчин уулын цана, гүйлтийн цана биатлон хоккей, кёрлинг болон сноубордын төрлөөр өрсөлдөж байна.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |