Хөл хүнд болж, ээж болсноосоо хойш 15 сар теннисийн талбайгаасаа хол байсан Серена Уиллиамс WTA-ын Индиан Уэллс тэмцээнд оролцож эхнийхээ хожлыг авлаа. Тэрбээр Зарина Дияасыг 7:5, 6:3 харьцаатай буулган авлаа.
2017 оны Австралийн Нээлттэй тэмцээнд түрүүлж байсан Уиллиамс 9 сард Алексис Олимпиа нэртэй охиноо өлгийдөн авсан. Түүнээс хойш тэмцээн уралдаанд оролцоогүй учраас энэ жилийн дэлхийн чансаанд хараахан эрэмбэлэгдээгүй байгаа боловч өнөө цаг үеийн хамгийн шилдэг гэдгийг нь хүн бүгд мэднэ. Ингээд 17 жилийн хугацаанд гурав дахь удаагаа л уг тэмцээнд оролцсон нь энэ байв. Түүнийг талбайд гарч ирэх үед хөгжөөн дэмжигчид халуун дотноор угтаж авч байлаа.
Зэрэглэлийн хувьд их дуулгын цувралаас доош учраас 36 настай бүсгүйн хувьд формоо олох зорилготойгоор ийнхүү талбайд гарчээ. Өдгөө 36 настай бүсгүйн хувьд гэхдээ уг талбай бол хамгийн ээлтэй, халуун дотно талбайнуудын нэг билээ.
Улмаар эхний шатаа давсан Серена Уиллиамсын хувьд хоёрдугаар шатандаа 29-т эрэмбэлэгдээд байгаа Кики Бэртэнстэй тоглохоор болсон. Уг тэмцээнд дэлхийн чансааны номер нэг Симона Халеп хүртэл оролцож байгаагаараа эмэгтэй теннисчдийн хувьд маш том сорилго болж байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |