БНСУ-ын Пёнчан хотод өнөөдөр /2018.03.09/ өвлийн XII паралимпийн наадмын нээлт болно.
Энэхүү олимпод 49 орны 570 тамирчин уулын цана, гүйлтийн цана биатлон хоккей, кёрлинг болон сноубордын төрлөөр өрсөлдөнө. Манай улсаас пара гүйлтийн цанын тамирчин Б.Ганболд оролцоно. Тэрбээр гурван төрөлд уралдах бөгөөд гуравдугаар 12-д 20 км-т, 14-д 10 км-т, 17-ны өдөр 1 км-ийн зайд тус тус хурд, хүчээ сорих юм.
Тамирчин Б.Ганболд энэ сарын 12-нд 20 км-т, 14-ний өдөр 10 км-т, 17-ны өдөр 1 км-ийн зайд уралдана.
Пёнчан хотын олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн ажиллагаа Улаанбаатарын цагаар 21:00-ээс эхэлнэ.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |