Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын пара тамирчид өнөөдөр Өмнөд Солонгост орж ирлээ. 3 сарын 9-18 хооронд болох паралимпт оролцох умардын талын эхний хэсэг нь ийнхүү өмнөдөд хөл тавилаа.
Эхний ээлжийн уг баг бүрэлдэхүүнд 6 тамирчин, паралимпийн холбооны 4 гишүүн тэргүүтэй нийт 24 хүн багтжээ. Эдгээр тамирчдыг Пёнчан руу автобусаар зөөсөн байна. Уг 6 тамирчны 2 нь гүйлтийн цанын төрөлд өрсөлдөх юм. Харин 4 тамирчин нь ажиглагчийн байр сууринаас болон өрсөлдөх боломжийн талаар судалгаа хийх аж.
Харин уг баг бүрэлдэхүүнийг Умард Солонгосын хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг дэмжих холбооны ерөнхий нарийн бичиг Ким Мүн Чол удирдаж буй юм.
Умардын талынхан 3 сарын 15нд буюу хаалтын ажиллагаа болохоос өмнө нутаг буцна гэж Сөүлийн тал мэдэгдлээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |