Родни Хүүд өнөөдөр Дэтройт Пистонсын эсрэг Кливлэнд Кавалерсийн гараанд гаран тоглосон билээ. Ингэснээр Лэрри Нэнс Жуниор төвийн байрлалд тоглосон. Учир нь Тристан Томпсон гэмтэлтэй гэдэг шалтгаантай. Хэдий бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон боловч өмнөхөөсөө илүү үр дүнтэй байж чадсанаар 112:90 харьцаатай тэд өрсөлдөгчөө буулган авав.
Тэгвэл уг бүрэлдэхүүн хамгийн багадаа 14-21 хоног үргэлжилнэ. Учир нь Кливлэнд Кавалерс багийн ахлах дасгалжуулагч Тайрон Лью төвийн тоглогч Тристан Томпсонг хамгийн багадаа 2 долоо хоног талбайд гарах боломжгүй болсон талаар мэдэгдэв. Энэ хугацаанд тэд аялан тоглолтоор 6 өөр хотод очих хуваарьтай байгаа. Эдгээрийн дунд Наггэтс, Клиппэрс, Трэйлблэйзэрс зэрэг плэй оффын сүүлийн байрын төлөө өрсөлдөж буй багууд буй нь бүрэлдэхүүний өөрчлөлт үнэхээр эерэг үү, эсвэл сөрөг зүйл үү гэдгийг сонжих нэг том сорилго болно.
Магадгүй энэ хугацаанд Лэрри Нэнс сайн байж гэмээнэ Кливлэндийн ирээдүйн бүрэлдэхүүнд багтаж, харин Тристан Томпсон өөр багуудтай холбогдож эхлэх хэрэгтэй болж магадгүй л юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |