Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Жастин Гатлинд тулгарсан хүнд даваа
2018-03-06

 

Жастин Гатлин гэдэг нэрийг хөнгөн атлетик сонирхдог хүн бүр андахгүй. 100 метрийн гүйлтийн төрөлд  төрөн гарсан хамгийн шилдэг гүйгчдийн нэг, мөн сүүлийн 10 жил Усайн Болтын хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан гэдгээрээ тэр бол агуу тамирчин. Гэхдээ Америкийн хэвлэл мэдээлэл болон, хөнгөн атлетикийн шинжээчид түүнийг удахгүй болох тэмцээнд буцаад анхлан суралцагч шиг л байх болно гэцгээж байна.

 

Өмнөд Африк руу хийж буй аялал нь түүнийг нилээн цухалдуулж байгаа талаар Ройтерс агентлагт өгсөн ярилцлагатаа дурьдав.

 

 

"Би хэзээ ч Өмнөд Африкт очиж үзээгүй. Мөн би 150 метрт хэзээ ч гүйж үзээгүй. Ялангуяа танхимд болж буй тэмцээнд" гэж Флорида дахь гэрээсээ утсаар өгсөн ярилцлагатаа дурьдлаа.

 

2004 оны Олимпийн аварга тамирчны хувьд Өмнөд Африкт болох Атлетикс гран при цувралд оролцох шийдвэрийг өнгөрөгч Пүрэв гаригт гаргасан. Энэ талаараа 36 насны төрсөн өдрөө тэмдэглээд удаагүй байгаа Гатлин "Сэтгэл догдолж байна. маш их сандрал болон догдлол зэрэг төрж байна. Харин энэ сэтгэл хөдлөлүүд эргээд чамайг анхлан суралцагч болгож орхих юм. Миний төлөөлөгч надад энэ талаар дуулгахад би шууд л боломжийг олж харсан. 100 метрийн өч төчнөөн гүйгч, өч төчнөөн тэмцээн уралдаан байдаг. Бас хүссэн үедээ 200 метрийн уралдаанд өөрийгөө сорих боломжтой. Тиймээс би 150 метрт уралдая гэж шийдсэн.Тиймээс очоод ямар байдгийг нь мянга сонсохоор нэг үзье гэж бодсон" хэмээжээ.

 

Хэдийгээр уг уралдаанд албан ёсны дэлхийн рекорд амжилт гэж байхгүй боловч зодог тайлж, хөл бөмбөгчин болоод буй Усайн Болт 2009 онд Манчестерт болсон уралдаанд 14.35 секунд гүйсэн амжилтыг  хамгийн том амжилт гэж үздэг. Харин Гатлин хэрхэн гүйхийг одоохондоо хэн ч мэдэхгүй байна. Тэр өөрөө ч мэдэхгүй гэдгээ илэрхийлчихэв. Гэхдээ зөвхөн уг уралдаанд зориулж биеэ бэлдэж байгаа талаараа ам нээв.

 

Түүнийг дасгалжуулагч Брүүкс Жонсон бэлдэж байгаа аж. "Бид одоохондоо хурд авах хэсэг дээрээ ажиллаж байгаа. Тиймээс яг одоо уралдаан эхэлбэл тийм ч сайн байхгүй нь тодорхой. Гэхдээ тэмцээн эхэлтэл бэлтгэлээ энэ тал дээр түлхүү хийчихнэ" гэж Гатлин Өмнөд Африкыг зорихын өмнөх дасгал сургуулилтын талаараа ярив.

 

Ойрын хугацаанд түүний уралдах томоохон тэмцээн болох Даймонд лигийн Шанхайн уралдаан 5 сард байгаа учраас 100 метрийн бэлтгэлээ хойш тавихад болохгүй зүйл үгүй. Тиймээс эхний ээлжинд хүндхэн даваа болоод буй 150 метрийн бэлтгэлээ базаасан нь дээр биз.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин