Өнөөдөр 90 дэх удаагийн академийн дээд шагнал гардуулах ёслол буюу бидний мэдэх “Оскар”-ын шагнал гардуулах ёслол болж байгаа билээ. Уг шагнал гардуулах ёслолын шилдэг богино хэмжээний анимейшн кино номинацид мэргэжлийн сагсан бөмбөгийн Лос Анжелэс Лэйкэрс багийн домогт тоглогч Коби Брайнт нэр дэвшээд байсан билээ. Тодруулбал тэрбээр зодог тайлахдаа бичиж байсан “Хүндэт сагсан бөмбөг танаа” шүлгээрээ найруулагч Глэн Кийнтэй хамтран анимейшн бүтээсэн. Тэгвэл өнөөдөр уг бүтээлээрээ алтан хүний цомыг хүртлээ.
Ингэснээр тэрбээр уг шагналыг хүртсэн анхны сагсан бөмбөгчин болсон. 2015 онд бичсэн уг шүлэг нь түүнийг зодог тайлснаас хойш ч олны анхааралд дахин оруулж чадлаа. Ид үедээ хүчингийн хэрэгт нэр холбогдож, хэд хэдэн том гэмтэл авч байсан ч тэрбээр НБА-ын 5 удаагийн аваргын цомтойгоор замналдаа цэг тавьж байлаа. Домогт Майкл Жордангоос нэг цом дутуу байсан Коби Брайнт дутуугаа өөр салбарын тайзан дээрээс нөхөж чадлаа. Магадгүй цаашид спортын анимейшн киноны үйлдвэрлэлд хөл тавьж болохоор ч Америкийн хэвлэл мэдээллээр бичиж эхлээд байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |