“Бишкек-2018” насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн Азийн АШТ-ний эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд зодоглосон МУГТ Г.Мандахнаран мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр ийнхүү Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурав дахь удаагаа мөнгөн медаль хүртэв.
МУГТ Г.Мандахнаран БНСУ-ын Ким Дэ Суныг 5:4 онооны харьцаагаар ялж, хагас шигшээд шалгарсан. Үргэлжлүүлэн Казахстаны Данияр Кайсановыг 8:6-гаар ялж, алтан медалийн төлөөх барилдаанд эзэн орны Муслим Евлоевт 1:11-ээр ялагдав. Ийнхүү тэрбээр тивдээ гурав дахь удаагаа мөнгөн медаль хүртлээ.
Мөн манай улсын эрэгтэй баг тамирчдаас 86 кг-ын жинд барилдсан О.Үйтүмэн мөнгөн медаль хүрсэн бол 125 кг-ын жинд Н.Золбоо, 79 кг-д Г.Төрболд нар хүрэл медалиар энгэрээ мялаав.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |