Хонконг улсад хэт холын марафон гүйлтийн “Rotary HK Ultramarathon-2018” олон улсын тэмцээн өчигдөр болж, Монголын тамирчин алтан медаль хүртжээ. Lung Wo Road” цэнгэлдэх хүрээлэнд 50 км-ын зайд өрсөлдөөн өрнөсөн тус тэмцээнд “Алдар” спорт хорооны тамирчин Д.Бадамхатан 3:49.52 цагийн амжилтаар түрүүллээ. Харин дэд байрт БНХАУ-ын марафонч Пан Чин И, гуравдугаар байрт Кенийн гүйгч Сусан Жимутай орсон байна.
Уншиж байна |