Монголын хэт холын марафон гүйлтийн тамирчин ОУХМ Д.Бадамхатан Хонконгыг зорилоо. Тэрбээр Ротари Хонконг Ултрамарафон 2018 ОУ-ын тэмцээнд оролцох юм. Манай тамирчны хувьд манай улсын урдаа барьдаг тамирчдын нэг билээ. Тэрбээр 100 км-ийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Чэжү 100 км олон улсын уралдааны алт, 50 болон 100 км-ийн улсын аварга зэрэг амжилтуудыг гаргаж байсан. Уг тэмцээн нь 2018.03.04 өдөр Лун Вү рөүд цэнтралд болох юм.
Түүний дасгалжуулагчаархолбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Өнөрбаяр ажиллахаар өнөөдөр эх орноосоо мордоцгоолоо.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |