Пёнчан 2018 өвлийн олимп өндөрлөөд удаагүй байна. Олимп болгоны араас паралимд болдог. Тэгвэл 3 сарын 9-өөс 18-ий хооронд энэ жилийн паралимп болох хуваарьтай байна. Уулын цаана, биатлон, гүйлтийн цана, хоккей, снөүбоорд, тэргэнцэртэй кёрлинг гэсэн спортын төрлүүдээр явагдаж өнгөрнө. Эдгээр уралдаан тэмцээнүүд 5 цэнгэлдэх, цогцолборт явагдах юм. 80 багц медалийн төлөө 670 тамирчин өрсөлдөх аж. Манай улсаас гүйлтийн цанын 10, 20 болон 1 км-ийн зайд Б.Ганболд өрсөлдөх юм.
Харин нээлт болон хаалтын ёслолд өмсөх хувцас нилээд хэл ам дагуулдаг. Энэ удаад Монголын багийн хувцсыг “Говь” компани ивээн тэтгэж урласан байна. Манай тамирчны хувьд 3 сарын 12-нд 20 км-т, 14-нд 10 км-т, 17-нд нэг километрийн зайд уралдах хуваарьтай байгаа юм. Манай багийн бүрэлдэхүүнд Монголын пара цанын холбооны ерөнхийлөгч Д.Рэнчинханд, дасгалжуулагчаар Ж.Дашдондог, цанын тос тосолгооны техникийн дасгалжуулагчаар Н.Сандагдорж, эмчээр Н.Болормаа нар багтжээ.
Тус наадмын билет борлуулалт маш сайн байгаа бөгөөд 70 хувьтай байгаа талаар олимпийг зохион байгуулах хорооноос сарын өмнө мэдэгдсэн байна. Нийт 220000 тасалбар гаргаснаас сарын өмнөх байдлаар 155000 тасалбар нь үзэгчдийн гар дээр очоод байсан юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |