Тоглох бүртээ нэг шинэ рекорд эвдэж байгаа гэж хэлэхэд буруудаад байхгүй нэгэн бол ЛэБрон Жэймс билээ. Тэгвэл өнөөдөр тэрбээр түүхийн хуудсанд бас нэгэн шинэ хуудас нээлээ. Өнөөдөр Нэтсийн эсрэг тоглосон тоглолтод тэрбээр 31 оноо, 12 самбар, 11 ашигтай дамжуулалт өгч трипл дабл гүйцэтгэсэн юм.
Ингэснээр “сонгогдсон нэгэн” хочит ЛэБрон Жэймс НБА-ын түүхэнд 30000 оноо, 8000 самбар, 8000 ашигтай дамжуулалт гэсэн статистик гүйцэтгэсэн цорын ганц тоглогч болж байгаа юм.
Мөн тэрбээр өөрийн замналдаа 67 дахь удаагаа трипл дабл буюу гурван аравт гүйцэтгэж Вилт Чемберлэйнээс 11-ээр дутуу болж ирлээ. Үүнээс гадна тэрбээр 2 дугаар сарын турш 27 оноо, 10.5 самбар, 10.5 ашигтай дамжуулалтдунджилсан юм.
ESPN-ээс гаргадаг судалгаагаар хамгийн багадаа 5 тоглолтод оролцохдоо календарын нэг сарын хугацаанд трипл дабл дунджилсан дөрөв дэх тоглогч болж үлдэж байна. Гэхдээ уг амжилтанд хамгийн ахмаддаа хүрсэн тоглогч болжээ. Тэрбээр одоо 33 нас 59 хоногтой юм. Харин түүнээс бусад гурван тоглогч нь домогт Оскар Робэртсон, Вилт Чэмберлэйн, Рассэл Вэстбрүүк нар юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |