Британийн боксчин Скот Вэстгарт тархины цус алдалтаас болж амьсгал хураажээ. Тэрээр энэ бямба гаригт болсон тулаанд ялсан боловч үүнээс хойш удалгүй энэ харамсалтай зүйл тохиолдсон байна. 31 настай Вэстгарт Дэк Спэлмэнийг ялсныхаа дараа маш их зовиурлаж, өвчин мэдэрч эхэлсэн бөгөөд тэр даруйдаа эмнэлэгт хүргэгдсэн юм. Ялсны дараах ярилцлагаа өгснийхөө дөнгөж дараахан ийнхүү эмнэлгийг зорьсон ч бие нь дийлсэнгүй.
Тэрээр боксоор дагнан бичдэг нэгэн сайтад өгсөн ярилцлагатаа “Би хэнтэй ч тулалдаж болно. Би өөртөө хөгжилтэй байхын тулд тулалддаг. Тэрнээс биш би өөрийгөө дэлхийн хэмжээний агуу тулаанч гэж боддоггүй. Би боксыг өөрийгөө төдийгүй бусдыг хөгжөөх ёстой зүйл гэж ойлгодог. Тиймээс өнөөдөр хөгжөөн дэмжигчдийгээ хөгжөөж чадсан гэж найдаж байна” гэсэн юм. Харин уг ярилцлагынхаа төгсгөлд толгой нь хүчтэй өвдөж байгааг хэлсэн аж.
Улмаар хувцас солих өрөөндөө эмчид үзүүлж Роял Халламшейрийн эмнэлэгт хүргэгдсэн билээ. Харамсалтай нь тэндээ амьсгал хураасан байна.
Үүнээс болж уг өдрийн дараа дараагийн бүх тулааныг цуцлах шаардлагатай болсон аж.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |