Ирэх сарын нэгнээс дөрөвний хооронд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Кыргызстан улсын нийслэл Бишкек хотноо болно. Уг тэмцээнд манай чөлөөтийн тамирчид бүтэн багаараа оролцоно. Тодруулбал МУГТ Г.Мандахнаран, О.Насанбурмаа, Н.Ням-Очир, П.Орхон тэргүүтэй шилдэг бөхчүүд тус тэмцээнийг зорих юм. Уг тэмцээнд оролцох эмэгтэй тамирчид маань өнөөдөр эх орноосоо мордлоо. Харин Пүрэв гаригт эрэгтэй бөхчүүд маань Кыргыз улсыг зорих юм. Азийн АШТ-д оролцохоор
Эрэгтэй:
57 кг: Ц.Цогбадрах
61 кг: Ц.Чинзориг
65 кг: Э.Ням-Очир
70 кг: Б.Бямбадорж
74 кг: Г.Мандахнаран
79 кг: Г.Төрболд
86 кг: О.Үйтүмэн
92 кг: Л.Төртогтох
97 кг: Б.Одсүрэн
125 кг: Н.Золбоо
Эмэгтэй:
48 кг: Э.Нарангэрэл
53 кг: Э.Сумъяа
55 кг: Э.Даваачимэг
57 кг: А.Батцэцэг
59 кг: Б.Шоовдор
62 кг: П.Орхон
65 кг: Э.Цэвэгмид
68 кг: Ш.Түмэнцэцэг
72 кг: О.Насанбурмаа
76 кг: А.Чанцалмаа нарын тамирчид Кыргызстан улсын нийслэлийг зорьж байна. Харин багийн ахлах дасгалжуулагчаар Б.Баттулга, дасгалжуулагчаар Ц.Баярсайхан, Ц.Хосбаяр, Ө.Ууганбаяр, Т.Энхтуяа нар явах юм. Мөн тэмцээнийг шүүхээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар тус улсыг зорино.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |