Дэлхийн хамгийн хурдан хүн буюу Ямайк улсыг дэлхийд таниулж буй гүйгч, цахилгаан хочит Усайн Болт их спортоосоо зодог тайлаад удаагүй байгаа. Гэхдээ энэ нь тамирчин байхаа больсон гэсэн үг биш бололтой. Тэрбээр өөр спортод хүч үзэхээр шийдсэн талаараа зарлажээ.
Тодруулбал тэрбээр нэгэн хөлбөмбөгийн клубтэй гэрээ байгуулсан байна. Энэ талаараа тэрбээр өнөө өглөө өөрийн твиттэр хуудсаар дамжуулан хөгжөөн дэмжигчиддээ зарлажээ. Тэрбээр богино хэмжээний видео бичлэг хийсэн бөгөөд уг бичлэгтээ “Би дөнгөж сая хөлбөмбөгийн багтай гэрээ байгууллаа. Ямар багтай гэдгийг нь маргааш мэдээрэй” гэжээ.
Тэрбээр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Мамэлоди Сандаунс багийн бэлтгэлд өнгөрсөн 1 сард байнга оролцож байсан. Харин түүний жиргээг уг клуб дахин жиргэсэн нь уг багтай гэрээ байгуулсан байж магадгүй гэсэн таамгийг төрүүлж байна. Үүнээс гадна тэрбээр Боруссиа Дортмунд болон Манчестер Юнайтед багуудад тоглох хүсэлтэй байгаагаа ч илэрхийлж байсан билээ. Тэгвэл 31 настай дэлхийн хамгийн хурдан хүн чухам аль багт орсон гэдгийг нь та бүхэн маргааш мэдэх боломжтой юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |