Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
“Эрцберг родео" уралдаанд Монголоос 4 тамирчин оролцоно
2018-02-23

 

Энэ оны тавдугаар сарын 28-аас зургадугаар сарын 2-ны хооронд Австри улсад зохион байгуулдаг "Эрцберг родео" эндуро уралдаанд Монгол Улсыг төлөөлж 4 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна. Энэхүү уралдаан нь дэлхийн бүх топ эндуро кросс мотоцикльчдын аваргууд буюу улс улсын урдаа барьдаг тамирчид оролцдог тэмцээн аж. Нийт 1500-1800 гаруй тамирчин оролцож гараанаас гарсан 500 тамирчин тутамд дээд тал нь 30 тамирчин л бариандаа орж чаддаг кросс уралдааны хамгийн хүнд төрлүүдийн нэг юм.

 

Өдөрт 4 цаг гаруйн хугацаанд уралдаан явагддаг бөгөөд элдэв төрлийн бартаа, шавар, дов толгод гээд маш хүнд байгалийн саадыг туулж барианд орохын тулд төөрч будилах, замаасаа гарах гэх мэт хүндрэлүүд их тулгардаг төрөл аж. Өөрөөр хэлбэл бартаат замын дакар ч гэж хэлж болох юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин