Кливлэнд Кавалерс багтай нэгдээд удаагүй байгаа Лэрри Нэнс Жуниор аавынхаа дугаарыг өмсөж тоглохоор боллоо. Тодруулбал тэрбээр аавынхаа Кливлэндэд өмсдөг байсан 22 дугаарыг өмсөж тоглох юм. Энэ өөрчлөлт дараа долоо хоногоос эхлэх талаар тэрбээр өнөөдөр мэдэгджээ.
Түүний аав Лэрри Нэнс нь 8 улирлыг тус багт өнгөрүүлж, дугаарыг нь мөнхлөөд байсан билээ. Тэгвэл энэ талаар багийн удирдлагууд болон Нэнсийн гэр бүлийнхэн маш нухацтай ярилцаж тохиролцсон аж. Лэрри Нэнс Сениорийн 22 дугаарыг 1995 онд Кливлэнд Кавалерс мөнхөлж, дахин өөр тоглогч сонгох боломжгүй болоод байсан билээ.
Харин өнгөрсөн долоо хоногт болсон бүх оддын тоглолтын үеэр бага Лэрри Нэнс аавынхаа 22 дугаар бүхий Финикс Санс багийн өмсгөлийг өмссөн юм. Тэрбээр мөн хошигнож, улирлын үлдсэн тоглолтуудад аавынхаа үед өмсдөг байсан шиг богино шорт, урт түрүйтэй цагаан оймс өмсөнө гэж мэдэгдээд байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |