Олон Улсын жүдо бөхийн холбооны календарчилсан төлөвлөгөөний дагуу явагддаг их дуулгын тэмцээний ээлжит нэг нь өнөөдрөөс Герман улсын Дюссельдорф хотноо эхлэх гэж байна. 5 тивийн 65 орны 446 жүдоч Дюссельдорфийн татамид зодоглоно. Манай улсыг төлөөлж уг дэмцээнд 19 жүдоч оролцохоор мэдүүлгээ урьдчилсан байдлаар өгөөд байгаа юм. Тодруулбал:
Эрэгтэй:
-60 кг: Б.Мягмардорж
-60 кг: Г.Болдбаатар
-66 кг: Б.Эрхэмбаяр
-66 кг: Д.Алтансүх
-73 кг: Г.Одбаяр
-73 кг: С.Баяртүвшин
-90 кг: Э.Мөнхжаргал
-90 кг: Г.Алтанбагана
-100 кг: Л.Отгонбаатар
+100 кг: Ө.Дүүрэнбаяр
Эмэгтэй:
-48 кг: Б.Хорлоо
-48 кг: Э.Гэрэлмаа
-52 кг: Б.Хорлоодой
-57 кг: А.Цолмон
-57 кг: Л.Энхрийлэн
-63 кг: Б.Ганхайч
-70 кг: Ц.Наранжаргал
-70 кг: А.Бадамгарав
+78 кг: Э.Гандиймаа нарын тамирчид мэдүүлгээ өгчээ.
Энэ оны хоёр дахь том тэмцээн болж буй уг тэмцээнд манайх олон хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Өмнөх тэмцээн болох Парисын их дуулгын тэмцээнээс манайх хоёр хүрэл медаль хүртсэн юм.
Дашрамд сонирхуулахад Монголын тамирчид 2017 онд их дуулгын тэмцээнүүдээс 13 алт, 18 мөнгө, 33 хүрэл медаль хүртэж нийт медалийн чанараар топ 10-т багтсан билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |