Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Мөсөнд авиралтын шигшээ тамирчид ОХУ-ыг зорив
2018-02-23

 

Монгол улсын мөсөнд авиралтын шигшээ баг ОХУ-ын Киров хотод 3 сарын 2-4 хооронд болох Дэлхийн цомын 5-р цуврал тэмцээнд оролцохоор ОХУ-ын зүг хүлгийн жолоо залжээ. Нийт 4 тамирчин ОХУ-ыг зорьж байгаа юм. Тодруулбал Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Д.Энхбаатар, Д.Отгонхүү нарын тамирчид эх орноо төлөөлж уг тэмцээнд өрсөлдөнө.

 

Эдгээр тамирчдаас спортын мастер Н.Хэрлэн, Д.Энхбаатар нар нь цагаан сарын өмнөхөн болсон дэлхийн цом, ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль авч ирж, 60 жилийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ.

 

Дашрамд дурьдахад спорт авиралтын төрлүүдээс мөсөнд авиралт нь Монголчууд амжилт гаргах хамгийн боломжтой төрөл аж. Харин уг төрлийг одоо болж буй Пёнчан 2018 өвлийн олимпийн наадамд үзүүлэх төрлөөр толилуулж, 2022 оны Бээжингийн олимпид үндсэн төрөл болгохоор зорин ажиллаж байгаа аж.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин