Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Пёнчан 2018: Эмэгтэй уран гулгалтын төрөлд Загитова түрүүллээ
2018-02-23

Эмэгтэй уран гулгалтын шигшээ өрсөлдөөн хэдхэн хормын өмнө өндөрлөлөө. Уржигдар богино үзүүлбэрээ үзүүлцгээсний дараа ОХУ-ын уран гулгагч Алина Загитова, Евгения Медведева нар 80 давсан оноотойгоор бүх уран гулгагчдыг тэргүүлж байсан. Харин Канадын тамирчин Кэтлин Осмонд 78.83 оноотойгоор нэхэж явсан юм. Хэрвээ ямар нэгэн ноцтой алдаа гаргахгүй бол Алина Загитова болон Кэтлин Осмонд нарынэ хооронд гол өрсөлдөөн болно гэж хүн болгон таамаглаж байсан.

 

Хоёр тамирчны тухайд Загитова нь Медведеваг бодвол илүү хүнд гүйцэтгэлтэй үзүүлбэр, комбинац үзүүлэхийг зоридог юм. Тиймдээ ч уг үсрэлт залгаасуудаа алдаагүй хийсэн тохиолдолд өндөр оноо авах боломжтой байдаг юм. Онооны систем ч ийм тамирчдад ээлтэй байдаг гэж хэлж болно. Харин Медведева бол үзүүлбэрийн уран сайхан байдалд болон, гүйцэтгэлийг илүү уран сайхан гүйцэтгэдэг тамирчин билээ. Түүний давуу тал нь бүжиг дэглэлт, уран сайхан тал гардаг гэж хэлж болно.

 

Ингээд уг өрсөлдөөнд Алина Загитова эхлээд талбайд гарсан. Алдарт Дон Кихотын аян дээр зохиомжилсон түүний үзүүлбэр дээр дурьдсан ёсоор маш хүнд элементүүдийг үзүүлж толилуулсан юм.Тэрбээр богино үзүүлбэр дээрээ хамгийн өндөр оноог буюу 82.92 оноог аваад байсан. Тиймээс алдаа гаргаагүй тохиолдолд эхний хоёр байранд орох нь тодорхой байсан. Тэрбээр чөлөөт үзүүлбэр дээрээ 156.65 оноог авснаар нийт 239.57 оноотой болсон юм.

 

Түүний араас үзүүлбэрээ гүйцэтгэсэн Канадын тамирчин Кэтлин Осмонд хунт нуурын аян дээр хийж сонирхуулсан. Улмаар 152.15 оноог авч нийлбэр дүнгээр 231.02 оноотойгоор хүрэл медалийн болзол хангасан юм.

 

Харин Евгения Медведева энэ өдөр хамгийн сүүлд үзүүлбэрээ Анна Каренина аян дээр толилуулсан юм. Хувийн дээд амжилтаа давтахад л алтан медаль авах боломжтой байв. Тэрбээр чөлөөт үзүүлбэрийн дүнгээр Загитоватай адил 156.65 оноог авсан. Ингээд богино үзүүлбэрийн оноо илүү авсан Загитова алтан медаль хүртэж, нутаг нэгт Медведева мөнгөн медаль хүртлээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Оросын энэ хоёр охинд амжилт хүсье.Үнэхээр үзэгчидийг гайхшруулж чадсан шүү
2018-02-23
Zocnin:
Mash hurdtai bna shyy manai setguulcn bi erdoo 1 min omno uzeed duusahad manai setguulcn bicnsen bna shuu mundag yumaa Enkhgalan bayar hurgey
2018-02-23