Пёнчан 2018 өвлийн Олимпийн наадам 11 дэх өдрөөрөө үргэлжилж байна. Нийт авсан медалийн тоогоор Норвеги улс 11 алт, 9 мөнгө, 8 хүрэл медальтайгаар тэргүүлж байгаа бол ХБНГУ 10 алт, 6 мөнгө, 4 хүрэл медальтайгаар хоёрдугаар байранд бичигдэж байгаа юм. Германы багийн энэ амжилтын ард шар айраг байдаг гэвэл та итгэх үү?
Тодруулбал Германы шигшээ багийн ерөнхий эмч нь тамирчдаа тэмцээн уралдаандаа орсныхоо дараа шууд шар айраг ууж байхыг зөвлөж байгаа гэнэ. Тэд энэ өвлийн Олимпийн үеэр 3500 литр алкохолын агууламжгүй шар айраг уусан нь 11000 литр бусад төрлийн шингэн зүйл уусан гэх баримттай 1/3-ээр шахуу харьцаж байгаа юм. Өөрөөр хэлбэл Германы тамирчид шар айргийг маш их хэрэглэж байгаа гэсэн үг. 156 тамирчин Германы туган доор өрсөлдөж байгаа бөгөөд нэг хүн дунджаар 93 литр пиво ууж байгаа гэсэн тооцоо гарч байна.
Энэ нь мэдээж шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл аж. Шар айраг нь ямар ч шингэн зүйл, ус, ундаанаас илүүтэй биеийн алдагдсан шингэнг нөхдөг аж. Үүнийг тэрбээр анх 2009 онд ажиглаж эхэлсэн байна. Бэлтгэлийнхээ дараа шар айраг уудаг тамирчдад үрэвсэхээс эхлээд хэт их ачаалал авсны дараа үүсдэг булчин чангарах зэрэг хүндрэл бага тохиолдож, булчингууд илүү сайн амарч байжээ. Өөрөөр хэлбэл шар айраг нь тайвшруулах эмнээс ч илүү үр дүнтэй байсан байна. Шар айраг нь хүний дархлааны системийг дэмждэг полифенол гэх бодисыг өөртөө их хэмжээгээр агуулдаг гэнэ.
Их хэмжээний биеийн хүчний дасгал сургуулилт хийсний дараа биедээ амралт өгөх, дархлаагаа сайжруулах хамгийн зөв бөгөөд хамгийн амттай арга нь шар айраг бололтой. Гэхдээ мэдээж хэрэг алкохолын агууламжгүй нь шүү.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |