Энэ залуу бол Тонга улсын тугч залуу. Түүнийг Рио-2016 олимпийн үеэр ч бид анзаарч байсан. Ялангуяа бүсгүйчүүд. Тэрбээр зуны олимпид таеквондогийн спортоор хүч сорьж байсан бол өвлийн олимпид 15 км-ийн цанаар уралдаж байна. Тэгвэл түүнийг 2020 оны Токиогийн Олимпид оролцох эсэхийг сэтгүүлчид их сонирхож байгаа. харин тэрбээр гурав дахь спортын төрөлдөө хүч үзэж магадгүй гэдгээ хэллээ.
Тодруулбал тэрбээр усан спорт миний дараагийн сорилт байх болов уу гэж сэтгүүлчдийн асуултад хариулсан байна. Ямар ч байсан устай холбоотой спортын төрөлд Токиод бид түүнийг харах нь. Өдгөө 33 настай залуугийн хувьд 2 жилийн дараа болох Олимпид 3 дахь спортын төрөлдөө хүч үзвэл магадгүй түүхэнд бас нэг өвөрмөц байдлаар нэрээ үлдээж болох юм. Мэдээж хэрэг Олимпид оролцоно гэдэг бол өөрөө маш том зүйл билээ. Тиймээс заавал медаль зүүхдээ гол нь биш юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |