Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан 12:00 цагт эхэлнэ
2018-02-15

 

Өнөөдөр 17 дугаар жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилд зориулсан хүчит бөхийн барилдаан болно. Тухайн жилийн өнгийг тодорхойлдог, хамгийн чансаа өндөртэй барилдаануудын нэг гэгддэг уг барилдаан 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох юм.

 

Хүчит 256 бөх зодоглож, наадмаас дутахгүй чансаа өндөртэй болдог уг барилдаан 1963 оноос тасралтгүй зохиогдож байгааа бөгөөд анх 64 бөх барилддаг байсан бол 1971 оноос 128 бөх 1991 оноос 256 бөх барилддаг уламжлал тогтоод байна.

 

Өнгөрсөн жил болсон уг барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, тухайн үед аймгийн арслан байсан одоогийн улсын харцага байсан О. Хангай үзүүрлэж байсан. Түүний хувьд улсын цолгүй байхдаа түрүүлсэн анхны бөх юм. Цэргийн хурц арслан цолтой байхдаа тэрбээр түрүүлснээс хойш 3 удаа түрүүлээд байгаа юм.

 

Тэгвэл бүх цаг үеийн түүхэнд дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1988-2002 оны хооронд 15 жил дарааллан шөвгөрч дээд амжилт тогтоосон байдаг байна. Харин Х.Баянмөнх аварга 18 удаа шөвгөрч байсан нь хамгийн олон удаа шөвгөрсөн тохиолдол юм.

 

Одоогийн байдлаар Хэнтий 13 түрүү, Төв 12 түрүү, Увс 11 түрүү, Өвөрхангай Архангай аймгууд тус тус 5 түрүү аваад байна.

 

Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тухайн жилдээ баяр наадамд түрүүлсэн тохиолдол 22 удаа давтагдаж байсан бөгөөд хамгийн сүүлийн жишээ нь аварга Г.Эрхэмбаяр билээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
ЮУ Ч ОЙЛГОСОНГҮЙ ЭЭ:
ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ШИГ ЮМ БОЛЖЭЭ. Өнгөрсөн жил болсон уг барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, тухайн үед аймгийн арслан байсан одоогийн улсын харцага байсан О.Хангай үзүүрлэж байсан. Түүний хувьд улсын цолгүй байхдаа түрүүлсэн анхны бөх юм. Цэргийн хурц арслан цолтой байхдаа тэрбээр түрүүлснээс хойш 3 удаа түрүүлээд байгаа юм???Одоогийн байдлаар Хэнтий 13 түрүү, Төв 12 түрүү, Увс 11 түрүү, Өвөрхангай Архангай аймгууд тус тус 5 түрүү аваад байна. 3 ТҮРҮҮЛЭЭД БАЙГАА О.ХАНГАЙ АЛЬ АЙМАГ ЮМ БОЛ ОО?
2018-02-15