Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Пёнчан 2018: Эрх чөлөөний хөшөөний зурагтай дуулгыг зөвшөөрөхгүй
2018-02-13

 

АНУ-ын эмэгтэй хоккейн шигшээ багийн хаалгач нар болох Никол Хэнсли болон Алекс Ригсби нарын дуулган дээрх эрх чөлөөний хөшөө ОУОХ-ны зохион байгуулагч нарт таалагдсангүй. Шанаан тус газартаа эрх чөлөөний хөшөөг зурсан байсныг нь ийнхүү арилгах ,эсвэл дуулгаа солих үүрэг өгчээ.

 

USA Today-ийн мэдээлж буйгаар “Олон Улсын Олимпийн Хороо болон АНУ-ын шигшээ баг хаалгач нарынхаа дуулган дээрхи эрх чөлөөний хөшөөг солих болсон” гэжээ.

 

Уг мэдэгдэлтэй холбоотой дүрэм нь “төрийн дуулал, хэт бадрангуй үг хэллэг, олон нийтийн болон улс төрийн шинж чанартай суртал ухуулгын үгс, тэмдэг тэмдэглэгээг тамирчид хэрэглэх ёсгүй” гэсэн дүрэм байгаа аж.

 

Мэдээж хэрэг дэлхийн 5 тивээс янз бүрийн улс орны төлөөлөл болсон тамирчид ирдэг. Гэхдээ бүгд л улсынхаа нэрний товчилборыг өмсгөлийнхөө урд бичдэг шүү дээ. Гэтэл яагаад эрх чөлөөний хөшөөний зураг байж болохгүй гэж?

 

Үүнд мэдээж хэрэг АНУ-ын тал дургүй байгаа юм. Ялангуяа хаалгач Алекс Ригсби. Түүний болон АНУ-ын байр суурийг төлөөлж хоккейн багийн хэвлэлийн төлөөлөгч Дэйв Фишер “АНУ-ын билэг тэмдэг болсон зүйл байх ёсгүй гэдгийг сайн ойлгохгүй байна. Түүний дуулган дээр АНУ-ыг хангалттай илтгэх усан цэргийн болон өл халзан бүргэдийн зураг ч гэсэн байгаа шүү дээ. Түүнээс гадна энэ нь хуввь хүний сонирхолтой холбоотой эсэхийг тэд яаж мэдэж байгаа юм бол? Жишээ нь ОХУ-ын тамирчид зэрлэг байгальд дуртайгаа илтгэж баавгайг өмсгөл дээрээ байршуулсан бол яаж зохицуулах юм бэ? Баавгай бол ОХУ-ыг илтгэдэг гэдгийг хүн бүр мэднэ” гэжээ.

 

Гэхдээ харамсалтай нь шийдвэр нэгэнт гарсан. Тиймээс дуулгаа солихоос өөр сонголтгүй болж байгаа юм. Харин Ригсби “онц шаардлагагүй бөгөөд шударга бус шийдвэр” гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин