Өнөөдөр БНХАУ Пёнчан 2018 өвлийн олимпоос анхны медалиа авлаа. Снөүбоордын эмэгтэйчүүдийн хаалфпайп төрөлд өрсөлдсөн Лью Жиаюү Галт шувуу цэнгэлдэхэд мөнгөн медаль хүртсэн байна.
2017 оны Саппорогийн Азийн Наадмын аварга Лью өнөөдөр 89.75 оноог хоёр дахь оролдлогоороо авснаар ийнхүү мөнгөн медалийн болзол хангасан юм.
Харин уг төрөлд АНУ-ын 17 настай тамирчин Клой Ким аваргалсан байна. Тэрбээр эхний оролдлогоороо 98.25 оноог авсан байна. Түүний хувьд уг төрөлд гарч ирж буй оддын нэг билээ. Өмнө нь Сочид өрсөлдөх боломжтой байсан боловч арван гуравхан настай байсан учраас 4 жил хүлээх шаардлагатай байсан. Тэгвэл өнөөдөр ийнхүү өөрийнхөө зорилгыг биелүүлж олимпийн аварга болов.
Харин АНУ-ын өөр нэг тамирчин болох Ариелле Гоулд хүрэл медалийн болзол хангасан байна. Тэрбээр 85.75 оноог авсан юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |