Томоохон тэмцээн бүр сэргээшийн асуудалтай байдаг. Пёнчан 2018 өвлийн олимп ч гэсэн энэ асуудлаас холуур өнгөрч чадсангүй. Сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн анхны тохиолдол өнөөдөр бүртгэгдлээ.
Өвлийн олимпийн тэшүүрийн шорт трак төрлийн болон Японы тамирчин Кэй Сайто сэргээшийн эсрэг шинжилгээнд бүдэрч хасагдлаа. Энэ нь уг олимпийн наадмын үеэр гарч буй сэргээшийн төрлийн эм бэлдмэлтэй холбоотой анхны тохиолдол юм.
Спортын арбитрын шүүхээс уг тамирчинг сэргээшийн шинжилгээний эхний сорилгод бүдэрсэн тухай мэдэгдлээ. Түүнээс авсан шинжилгээний хариуд тамирчны биеэс ацетазоламид болон диуретики гэх эмийн төрлийн бэлдмэл илэрсэн аж. Ингэснээр уг тамирчин олимпийн хотхонг орхих болжээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |