БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн олимп амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр манай цагаар 10:30 цагаас цанын даунхилл төрлөөр тэмцээн уралдаанууд эхэлнэ. Улмаар 14:00 цагаас цанын слалом төрлийн уралдаан мөн явагдах юм.
Үүнээс гадна биатлоны эмэгтэй 15 км-ийн шилдгүүд 17:45 цагаас бэлтгэлээ базааж эхлэх бол эрэгтэй 19:30 цагаас эрэгтэй 20 км-ийн шилдгүүд туршилтын замаа туулна.
Харин өнөөдөр цанын кросс кантри төрөл 16:30 цагаас эмэгтэйчүүдийн сонгодог уралдаанаар эхлэх бол залгуулаад 17:05 цагаас эрэгтэй сонгодог уралдаан эхлэх юм. Улмаар манай цагаар 20:25 цагаас уг төрлийн эмэгтэй медалийн эзэд тодрох бол 20:34 цагаас эрэгтэйчүүд медалийн эздээ тодруулна.
Харин өвлийн олимпийн шатрын төрөл гэгддэг кёрлингийн спортын медалийн эзэд хамгийн эрт тодорно. Тухайлбал холимог хосын төрөлд хүрэл медалийн эздээ 08:05 цагт тодруулах хуваарьтай байгаа бол алтан медалийн эзэд нь 19:05 цагт тодрох юм.
Эдгээрээс гадна хоккейн эмэгтэй хэсгийн тоглолтууд явагдана. 15:40 цагаас Канадын шигшээ баг Финляндын шигшээ багтай тоглох бол 20:10 цагаас АНУ-ын шигшээ баг ОХУ-ын эмэгтэй багуудын тоглолт болно.
Эдгээрээс гадна чарга, тэшүүрийн шорт трак, скэлэтон чарга, 1500 метрийн тэшүүр, снөүбоордын хаалфпайп төрлүүдэд шилдгүүд тодроох хуваарьтай байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |