Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Таеквондоч П.Тэмүүжин олон улсын тэмцээнээс алтан медаль авлаа
2018-02-12

 

Өнгөрөгч амралтын өдрүүдээр Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид Индонези улсын Жакарта хотод олон улсын “18th Asian Games Invitation” тэмцээнд амжилттай оролцлоо.  Эх орноо төлөөлж “Алдар” спорт хорооны 5 тамирчин, багш дасгалжуулагч Хур Ин Ён болон Н.Эрдэнэбаатар нарын бүрэлдэхүүнтэй уг тэмцээнд оролцсон юм.

 

Ингээд тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -58 кг-д өрсөлдсөн М.Түмэнбаяр хүрэл медаль хүртэж тэмцээний салхийг хагалсан бол цахим ертөнцөд “хөөрхөн” таеквондоч охин гэгдээд буй Б.Намуун эмэгтэйчүүдийн -53 кг-д хүрэл медаль хүртсэн.

 

 

Харин тэмцээний сүүлийн өдөр -68 кг-д тулалдсан Монголын тамирчин П.Тэмүүжин алтан медаль хүртсэн байна. Тэрбээр алтан медалийн төлөө Малайз улсын тамирчин Розали Розаймитай тулалдсан юм.  Уг тулаанд тэрбээр өрсөлдөгчөө илт илүүрхэж 47:27 онооны харьцаатай буулган авсан. Ингээд түүний тулааны спорт сонирхогчдийг огшоосон тулааны бүтэн бичлэгийг толилуулж байна.

 

 

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин