Нидерландын тамирчин Свен Крамер эрэгтэйчүүдийн 5000 метрийн тэшүүрийн төрөлд алтан медаль хүртлээ. Тэрбээр өмнөх хоёр Олимпийн наадам болох Ванкүүвер болон Сочигийн олимпод мөн уг төрөлд аваргалж байсан юм. Ингэснээр тэрбээр 5000 метрийн тэшүүрийн төрөлд дархан аварга болсон юм. Энэ удаад тэрбээр 6:09.76 цагийн амжилтаар нийт замаа дуусгасан нь мөн олимпийн рекорд амжилт болж байна.
Өөрийн үндсэн зай болох 5000 метр босоо гэдгээ харуулсан Нидерландын төдийгүй дэлхийн шилдэг тэшүүрчин Крамер одоо 10000 метрийн уралдаанд гол анхаарлаа хандуулах нь ойлгомжтой.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |