Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Пёнчан 2018: АНУ-ын олимпийн түүхэн дэх анхны гурвалсан эргэлт
2018-02-12

Мирай Нагасү олимпийн наадмын үеэр гурвалсан эргэлт гүйцэтгэсэн АНУ-ын анхны тамирчин боллоо

 

 

Пёнчан 2018 өвлийн олимпийн наадмын үеэр АНУ-ын уран гулгалтын багийн тамирчин Мирай Нагасү улсынхаа олимпийн наадмын түүхэнд байгаагүй үзүүлбэрийг гүйцэтгэлээ. Өдгөө 24 настай Мирай Нагасү нь олимпийн наадмын үеэр анх удаагаа гурвалсан эргэлт гүйцэтгэсэн АНУ-ын тамирчин болжээ. Мөн уг хүнд гүйцэтгэлийг олон улсын чанартай тэмцээнд амжилттай гүйцэтгэсэн АНУ-ын хоёр дахь тамирчин болсон юм. Хамгийн сүүлд 1991 онд ДАШТ-ий үеэр буюу 27 жилийн өмнө алдарт уран гулгагч Тоня Хардлинг анх удаагаа бөгөөд цорын ганц удаа уг гүйцэтгэлийг гүйцэтгэж байжээ.

 

Уг гүйцэтгэл нь түүний техникийн оноонд үлэмж нөлөөлж 73.38 оноо авсан бөгөөд нийлбэр дүнгээр нийт 137.53 оноо авсан байна. Энэ нь хувийн дээд амжилтаа ахиулсан үр дүн боллоо.

 

Дээр дурьдсан ёсоор олимпийн наадмын үеэр уг гүйцэтгэлийг амжилттай гүйцэтгэсэн анхны тамирчин болсон бол олимпийн наадмын үеэр хийсэн 3 дахь тамирчин болсон юм. Мидори Ито болон Мао Асада гэсэн Японы хоёр тамирчин л өмнө нь уг үзүүлбэрийг олимпийн наадмаар амжилттай гүйцэтгэж байжээ.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин