Британий Олимпийн боксчин Мухаммед Али олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхээ хоёр жилээр хасууллаа. Түүний биенээс авсан сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Энэ мэдэгдлийг Олон Улсын Сонирхогчдын боксын холоо мэдээлсэн юм.
Өдгөө 21 настай тамирчны хувьд 2016 оны Риогийн Олимпод хөнгөн жинд өрсөлдөж байсан билээ. Харин түүнээс хойш WSB холбооны ээлжит тулаанууд болох Марокко улсын Атлас Лионс, Британий тамирчин Лионхаарт нартай хийх тулаанд оролцохын өмнө сэргээшийн шинжилгээнд бүдрээд байсан юм.
Үүнээс гадна 10 сард түүнийг олон улсын гэлтгүй, орон нутгийн чанартай ямар нэгэн тэмцээн уралдаанд орохыг нь хориглоод байсан. Тэгвэл үүнийг нь Олон Улсын Боксын холбоотой тохиролцсоны дүнд 2 жил болтол бууруулж байгаа юм байна. Олон Улсын Боксын Холбооны мэдэгдлээр нарийн ширийнийнг нь дэлгэрүүлэх боломжгүй боловч хоёр жил болгосон гэжээ.
Тэгвэл тамирчны хувьд “Хэдийгээр хорионы хугацаа маш урт байгаа боловч 2020 оны Олимпийн наадамд өрсөлдөхийн тулд шаргуу бэлтгэл хийж хичээх болно” гэжээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |