"Пёнчан - 2018" Өвлийн XXIII олимпийн наадмын тамирчдын тосгон 02 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор нээлтээ хийсэн билээ.
Олимпийн наадамд оролцогч орон тус бүрийн "Тамирчдын тосгоны туг өргөх ёслол" өнгөрсөн 1 дэх өдрөөс эхлэн Ямайк, Бразил, Румын болон Бельги улсуудын ёслол эхлэн зохион байгуулагдсан аж.
Харин өчигдөр 15:00 цагт Монголын баг тамирчдын туг өргөх ёслол "Пёнчан тамирчдын тосгон"-нд зохион байгуулагдлаа.
Ёслолд Монголын баг тамирчид, хүндэт зочдоор дагалдах зочдын хамт ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван болон Монгол улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд тэргүүтэй дипломат ажилтнууд оролцон хүндэтгэл үзүүлэв.
Уншиж байна |