Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Жереми Лин цагаан сарын баяраа тэмдэглэжээ
2018-02-07

 

Брүүклин Нэтс багийн хамгаалагч Жереми Лин АНУ-д нохой жилийн арга хэмжээнд оролцож, хятадын цагаан сарын баярыг тэмдэглэжээ. Тэрбээр энэ үеэрээ улирлын эхэнд авсан гэмтлийнхээ талаар өөдрөг бодолтой байгаа илэрхийлээд амжсан байна.

 

Улирлын нээлтийн тоглолтод өвдгөндөө гэмтэл авсан тэрбээр Хятад хоол хийх, банш хийх зэрэг авьяасаа хөгжөөн дэмжигчиддээ үзүүлсэн байна. Түүнд Брүүклинд байрладаг Хятад хоолны рестораны ахлах тогооч тус болсон юм. Уг үйл явдлыг Weibo-оор шууд дамжуулжээ.

 

БНХАУ болон Британи гаралтай хөгжөөн дэмжчигид Нью Иорк хотод цугларч уг арга хэмжээнд оролцсон байна. Тэд шүтээнтэйгээ уулзах үеэрээ хурдан эдгэрч талбайд гарахыг ерөөж байв.

 

Лин “Би маш сайн эдгэрч байгаа. Гэхдээ энэ улирал талбайдаа эргэн гарна гэж бодохгүй байна. Ямар нэг эрсдэлтэй алхам хиймээргүй байна. Би зөвхөн өвдөгний гэмтлээ эдгээгээд зогсохгүй, өнгөрсөн хугацаанд зовиурлаж байсан ужиг хуучин гэмтлүүдээ ч гэсэн бүрэн эмчилж байгаа. Мөн одоо зарим нэг дасгал хөдөлгөөнийг болгоомжтой хийж байгаа. Эргэн ирэхдээ зарим нэг талаараа сайжирсан байх болно гэж найдаж байна. Би одоо 29 настай. Өдийг хүртэлх амьдралынхаа турш маш олон хүдрэл бэрхшээлтэй нүүр тулж, маш их туршлага хуримтлуулсан. Хүндрэл бэрхшээл бүхний өөдөөс өөрийгөө бүрэн дайчилж чадна гэдэгтээ итгэдэг. Бүрэн эдгэрэх үйл явцдаа бүх анхаарлаа хандуулж байна.  Миний өвдөг зүгээр болж, НБА-д эргэн тоглоно гэдгээ мэдэж байгаа учраас өдөр бүр аз жаргалтай байж чадаж байна” хэмээжээ.

 

10 сарын сүүлээр мэс ажилбар орсон Линийг 6-9 сарын хугацаанд эдгэрнэ гэж тооцоолж байгаа юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин