Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Пёнчан 2018: Хойд Солонгосын хөгжөөн дэмжигчид БНСУ-д ирлээ
2018-02-07

 

Хойд Солонгосын хөгжөөн дэмжигчид өнөөдөр БНСУ-ын хилээр нэвтэрлээ. Тэд Пёнчаны өвлийн Олимпийн үеэр багаа дэмжихээр өмнөдийн талд хөл тавьж буй нь энэ юм. Энэ талаар Сөүлийн тал албан ёсоор мэдэгдлээ.

 

Орон нутгийн цагаар өнөөдөр өглөө 09:30 цагийн орчимд 229 хөгжөөн дэмжигч, нийт 280 хүний бүрэлдэхүүнтэй энгийн иргэдийн төлөөлөл өмнөдийн хилийн дээс давсан нь энэ юм. Эдгээр 280 хүний дунд энгийн иргэдээс гадна Спортын Сайд Ким Ил-Гук болон Үндэсний Олимпийн Хорооны 4 төлөөлөгч, үзүүлэн тоглолт толилуулах Таеквондогийн 26 тамирчин, 21 сэтгүүлч нар гэсэн хүмүүс багтжээ.

 

Тэд дээгүүрээ улаан хүрэм болон хар малгай өмссөн байлаа гэж БНХАУ-ын Шинхуа агентлаг мэдээлэв. Мөн энэхүү үйл явдал нь БНАСАУ-ын тамирчид Олимпийн наадамд хоёр солонгосыг дэмжихээр болж буй 13 жилийн дараах тохиолдол ажээ.

 

Өмнө нь 2002 оны Азийн тоглолт, 2003 оны зуны Универсиад наадам, 2005 оны Азийн Хөнгөн Атлетикийн ДАШТ зэрэг томоохон арга хэмжээнүүд БНСУ-ыг нутагт болж, хойд Солонгосын тал мөн л хөгжөөн дэмжигчдээ илгээж байсан байна. Энэ удаагийн хөгжөөн дэмжигч илгээх тухай асуудлыг энэ оны нэгдүгээр сард болсон төрийн дээд хэмжээний хэлэлцээрийн үеэр ярилцаж тохиролцсон билээ.

 

Мөн үүнээс гадна хоёр Солонгосын тамирчид Олимпийн наадмын нээлтэнд нэг туган доор жагсахаар тохиролцсон юм. Зөвхөн нэг туган доор жагсаж нээлтэнд оролцоод зогсохгүй хоёр орны хамтарсан эмэгтэйчүүдийн хоккейн баг өрсөлдөх болоод байгаа.

 

Эдгээр хөгжөөн дэмчигдээс гадна тамирчин дасгалжуулагч нийлсэн 46 хүний бүрэлдэхүүн хэдийнэ БНСУ-д ирсэн. Зөвхөн тамирчид гэлтгүй Олимпийн арга хэмжээний үеэр урлагийн тоглолт үзүүлэх 140 хүний бүрэлдэхүүнтэй Самжиёний оркестр найрал хөгжимчид өмнөд хөршдөө ирээд байгаа юм.

 

Харин энэ Баасан гаригаас Ням гариг хүртэл БНАСАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн танхимын дарга Ким Ён-Нам БНСУ-д зочлох нь ирж буй төлөөлөгчдөөс хамгийн том төлөөлөгч болж буй юм. Түүнийг дагалдаж 18 хүний бүрэлдэхүүнтэй албаны хүмүүс мөн БНСУ-д ирэх юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин