Белгийн дугуйч Вүт Ван Аэрт орон нутгийн цагаар ням гаригт Валкэнбургт болсон кросс дугуйн ДАШТ-д түрүүллээ. Тэмцээний хоёр дахь шатнаас эхлэн тэргүүллийг өөрийн болгосон Ван Аэрт уг тэргүүллээ алдалгүй явсаар түрүүлсэн юм. Харин Герман тамирчин Ван дер Поел гуравдугаар байраар уралдаанаа өндөрлүүлсэн. Харин өөр нэг Белги дугуйч болох Майкл Вантүренхат хоёрдугаар байранд орлоо.
Ван дер Поел уг нь энэ улиралд оролцсон 32 тэмцээннийхээ 26-д нь ялаад байсан юм. Харамсалтай нь энэ ялагдал тооцоолж байгаагүй ялагдал байлаа.
Харин Ван Аэрт гурав дахиа дарааллан дэлхийн аварга цолыг хүртэж дархан аварга боллоо. Ингэснээр дэлхийн аварга цолыг дарааллан гурван удаа хүртсэн зургаа дахь дугуйч болж байна. Өмнө нь мөн Белги дугуйч Роланд Либотон хамгийн сүүлд уг амжилтыг гаргаж байсан юм. Гэхдээ уг амжилт 1984 гарч байсан билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |