Дараа долоо хоногт БНСУ-д өвлийн Олимп галт бамбараа дүрэлзүүлэн нээлтээ хийх билээ. Уг нээлтийн ажиллагаа болох цэнгэлдэх хүрээлэн нь 60 сая ам.долларын өртгөөр босч байгаа бөгөөд 35000 хүний суудалтай аж. Уг цэнгэлдэхэд Олимпоос гадна Паралимпийн нээлт мөн болно. Гэхдээ сонирхолтой нь тус хоёр арга хэмжээний тус бүриийн нээлт, хаалт гээд нийтдээ дөрөвхөн удаа л уг цэнгэлдэхийг ашиглах аж.
Ингэж ашиглахдаа Олимп болон Паралимп тус бүрт суудын зохион байгуулалт өөр байх болно гэж зохион байгуулагчид мэдээлэв. Тодруулбал Паралимпийн төгсгөлд үзэгчдийн суудлын тоог 5000-аас 10000 хүртэл багасгаж, уг орон зайд үзэсгэлэнгийн төв бий болгож, энэ удаагийн онцлох үйл явдлуудыг харуулсан түүхийн музейг бий болгоно гэв. Үүнийг албан ёсоор зохион байгуулагчид зарлав.
Энэ нь Рио-2016 Олимпийн наадмыг болон 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг санагдуулам дүр зураг бий болгож байгаа юм. Тухайлбал алдарт Маракана цэнгэлдэх хүрээлэн нь уг хоёр наадамд ашиглагдсанаас ердөө 6 сарын дараа эзэнгүй орхигдсон. Гэхдээ зөвхөн Маракана ч гэлтгүй уг наадмуудад ашиглагдсан маш олон цэнгэлдэх хүрээлэнгүүдийг одоо хэн ч ашиглахгүй байгаа билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |