Энэ жилийн НБА-ын бүх оддын тоглолтын ялагч баг 100.000 ам.долларын бонус авахаар болжээ. Энэ нь уг тоглолтыг илүү өрсөлдөөнтэй болгох зорилготой гэж ESPN.com сайт мэдэгдлээ.
Бүх оддын тоглолт нь энэ жил Калифорн мужийн Лос Анжелес хотын алдарт Стэплэс төвд 2 дугаар сарын 18-нд болох хуваарьтай байгаа юм.
Өмнөх улирлуудад ялагч баг 50.000 долларын шагнал авдаг байсан бол ялагдсан баг 25000 доллах авдаг уламжлалтай байжээ.Харин уг шийдвэрийг тотглогчид саяхныг болтол мэдээгүй байсан бөгөөд ESPN-ээс сонссон даруйдаа маш зөв шийдвэр байна. Энэ нь тоглолтыг улам сонирхолтой болгоно гэж сэтгэгдлээ хуваалцжээ.
Бүх оддын 2 багийн нэгийг ахлаж буй Стефэн Көрри “Гайхалтай. Зарим тоглогчид бүх оддын тоглолтыг зүгээр л үзэх гэж ирдэг байсан” гэсэн бол Бостон Сэлтикс багийн холбон тоглогч Кайри Өрвинг “Энэ шийдвэр уг тоглолтыг улам л сонирхолтой болгох юм байна. Маш том ялгаа харагдах болно” хэмээсэн юм.
Сүүлийн жилүүдэд уйтгартай, улиг болж байгаа гэж шүүмжлэлд өртөх болсон бүх оддын тоглолт энэ жилээс хэд хэдэн томоохон өөрчлөлт хийсний нэг нь энэ байлаа. Дашрамд дурьдахад энэ жилээс эхлээд өрнөд бүс, дорнод бүс гэж тоглогчдыг бүсээр нь ангилахгүй болсон билээ. Стефэн Көрри болон ЛэБрон Жэймс нар тус бүр баг ахалж, үлдсэн тоглогчдыг ээлжлэн драфталж авсан.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |